С.Бямбацогт: Ачаа тээврийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх хүлээлттэй байна
С.Бямбацогт: Ачаа тээврийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх хүлээлттэй байна
Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн арга хэмжээний эхний илтгэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Монгол Улс ба бүс нутгийн тээврийн холболт" сэдвээр танилцуулсан юм.

2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 1.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлээд байна. Үүнээс агаарын тээврийн олон улсын зорчигчийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн байна. Ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 31 хувиар, автотээвэр 2.3 дахин өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. 

Сүүлийн арван жилийн дунджаар манай улс жилд 50 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан. Харин энэ онд ачаа тээвэр хоёр дахин өсөж, түүхэндээ байгаагүй өндөр буюу 100 сая тоннд хүрэхээр байна. 2030 он гэхэд экспорт, импортын ачаа тээвэр, нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх тээврийн нийт хэмжээг 300 орчим сая тонн болгож, 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгааг салбарын сайд илтгэлдээ онцоллоо. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.