Монгол Улсын Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн жилд 1 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй холбогдох албаныхан Дархан-Уул аймагт ажиллаж байна.