Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Ар Хашаат боомтын ачаа тээврийн тусдаа гарцын улсын хилийн шугам дайран гарах цэгийг дипломат шугамаар тохирох, Бичигт-Зүүнхатавч боомтод зорчигч тээврийн тусдаа гарц байгуулах асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож танилцуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.