Уул уурхайн салбарын ажиллах хүчний судалгааг танилцууллаа
2025.02.07
842
Уул уурхайн салбарын ажиллах хүчний судалгааг танилцууллаа
Томоохон мега төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэ цаг үед эдийн засгийн тулгуур салбарын ажиллах хүчний судалгааг Монголын уул уурхай үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн захиалгаар "Монголиа Талент Нетворк" ХХК хийжээ. Тус судалгааны үр дүнг Уул уурхай, эрчим хүчний сэтгүүлчдэд өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгарч буй сорилтуудын нэг нь ажиллах хүч. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцоо ирэх жилүүдэд төр, хувийн хэвшлийн анхаарал хандуулах гол сэдэв байхаар байна.
 
Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн голлох салбарын нэг бөгөөд улс орны хөгжил, орлогын эх үүсвэрийн дийлэнх хэсгийг бүрдүүлж буй. Салбарын хэмжээнд шинэ тутам анх удаагаа боловсруулсан уг судалгаагаар Монголын уул уурхайн салбарын ажиллах хүчний эрэлт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ур чадварын дутагдлыг илрүүлэх, салбарын сургалтын хэрэгцээг тодорхойлжээ.
 
Тоон судалгаанд уул уурхайн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй МУУҮА-ийн гишүүн 26 компани оролцсон бол чанарын судалгаанд ТОП 4 аж ахуйн нэгж, 3 их сургуулийг хамруулж, үр дүнг боловсруулсан байна. Уул уурхайн салбарын ажиллах хүчний бүтэц болон эмэгтэй ажилтнуудын оролцоог энд харууллаа.  Манай уул уурхайн салбарт эмэгтэй ажилтны оролцоо улам нэмэгдэж байгаа төдийгүй дан эрчүүдийн салбар гэж үзэх нь өрөөсгөл гэдгийг судалгааны үр дүн хэллээ. Тэрчлэн сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт шинэ технологи нэвтрэх тусам жендерийн мэдрэмж хамгийн өндөр болж, эмэгтэйчүүд үйлчилгээ, ханган нийлүүлэлтээс гадна хайгуул, ашиглалтын салбарт хүрч ажиллах нь нэмэгдэж байна. 
mine_human_
mine_woman_  
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.