"Оюу Толгой" ХХК нийт худалдан авалтынхаа 90 хувийг дотоодын компаниудад зарцуулжээ
19 Цагийн өмнө
125
"Оюу Толгой" ХХК нийт худалдан авалтынхаа 90 хувийг дотоодын компаниудад зарцуулжээ

"Оюу Толгой" ХХК 2024 онд нийт 1,044 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 752 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг эдгээр дотоодын компаниудад зарцуулжээ. 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 33.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

2024 онд Өмнөговь аймагт бүртгэлтэй 112 ханган нийлүүлэгчээс 278 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. 2010 оноос хойш Өмнөговь аймгаас нийт 4.9 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.