Хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон 215.5 га талбайд нөхөн сэргээлт хийв
3 Өдрийн өмнө
278
Хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон 215.5 га талбайд нөхөн сэргээлт хийв

"Оюу Толгой" ХХК 2024 оны 4-р улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани 2024 онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 7 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. "Оюу толгой" ХХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж ургуулахаар болсон.

Энэ хүрээнд Дархан-уул аймгийн Шарын гол сумын Хар Ямаатын ам, Хонгор сумын Хургад, Цэхэр, Бага Ноёны амуудад хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил орхигдсон 215.5 га талбайд газрын нөхөн сэргээлт хийжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байт ууланд түймэрт өртөж, доройтсон 400 га талбайд ойжуулалт хийж, 1 сая мод тариад байна. Дрон ашиглан мод тарих технологийг Монголд анх удаа туршиж, ойжуулалт, нөхөн сэргээлтийг илүү өргөн хүрээнд хийх боломжтойг баталгаажууллаа. 2023 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд нийт 27,000 ширхэг үр агуулсан үрэл дрон ашиглан суулгасан. 2023 болон 2024 онд хийсэн ажиглалтуудаар эдгээр үр амжилттай соёолж, ургаж байгааг нь баталгаажуулжээ. 

Компанийн түвшинд дэвшүүлсэн “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд мод тарихаас гадна ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газруудын дэд бүтцэд хөрөнгө оруулах, боловсон хүчнийг бэлтгэх, сургах ажлуудыг хийсээр байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.