УИХ-ын гишүүн Б.Уянга Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуульд багшилна
2025.01.20
313
УИХ-ын гишүүн Б.Уянга Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуульд багшилна
УИХ-ын гишүүн Б.Уянга Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн салбар технологийн дээд сургуульд ирэх 2 дугаар сард багшлахаар болсноо өөрийн цахим хуудсанаа хуваалцжээ. Тэрээр "Дэлхий түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ" уриатай Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн салбар технологийн дээд сургуульд ШУТИС-ийн зөвлөх профессорын хувиар энэ 2 дугаар сард багшлахаар боллоо. Уул уурхайн чиглэлээр суралцаж буй 3-р курсын оюутнуудад “Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв, эдийн засаг” хичээлийг орно. Нэгэнт Даланзадгадад суурин байх тул залуучууд руу чиглэсэн ажлуудыг зохион байгуулна аа. Өсвөр үеийнхэн маань идэвхтэй оролцоорой.
Зөвлөх профессороор ажиллах боломж олгож, урилга илгээсэн ШУТИС-ийн хамт олонд болон Т.Намнан ректорт талархал илэрхийлье гэж бичжээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.