Эрдэнэт үйлдвэр: Үйлдвэрийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан уурхайчиддаа мөнгөн урамшуулал олголоо
2024.12.13
107
Эрдэнэт үйлдвэр: Үйлдвэрийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан уурхайчиддаа мөнгөн урамшуулал  олголоо
 
Үндэсний баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр буюу Анхны баяжмалаа экспортод гаргасан түүхэн өдөр 12 дугаар сарын 14-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан нийт уурхайчид, ажилтнууддаа мөнгөн урамшуулал олголоо.
 
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг 100-102.2 хувиар, орлогын төлөвлөгөөг 102.6 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөөг 122.9 хувиар давуулан биелүүлж, борлуулсан бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг төлөвлөснөөс 3.3 хувиар бууруулж, улс, орон нутгийн төсөвт 1.63 их наяд төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байгаа зэрэг амжилтыг үндэслэн уурхайчдадаа мөнгөн урамшуулал олгож буйг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалд онцолсон байна.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.