Төрийн банк болон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгууллаа.
Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Сугар нар харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.
Ингэснээр байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, Төрийн банкны тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллах юм. Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болох аж.
Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй