Н.Учрал: Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа
3 Цагийн өмнө
49
Н.Учрал: Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль,  хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар эцэслэн баталлаа. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах байр суурийг илэрхийллээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа. Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. "Оюу Толгой" төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ. 27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо" гэв. 

May be an image of 11 people and text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.