МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д зохион байгуулахаар товлолоо.
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харьяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй.