"Тавантолгой түлш" компани 89 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна
"Тавантолгой түлш" компани 89 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна
 

"Тавантолгой түлш" компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн. Ингэснээр өндөр хүчин чадалтай 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 80.126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.