Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
"Тавантолгой түлш" компани 2024 оны Эрүүл мэндийн хугацаат үзлэгийг Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж, үзлэг, шинжилгээг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Өнөө жилийн хувьд мэргэжлийн өвчлөлийг оношлох үзлэг, шинжилгээ хийхээс гадна нийт ажилтнуудад мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулж мэдлэг, мэдээлэл түгээж байгаагаараа онцлогтой юм.
Мэргэжлийн өвчин судлалын газрын их эмч нар “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ий талаарх сургалтыг хөтөлбөрийн дагуу энэ дугаар сарын 07, 08-ний өдрүүдэд Баруун, Төвийн үйлдвэрийн ажилчдад өгсөн бол зүүн үйлдвэрийн ажилчдыг энэ сарын 09, 10-ны өдөр хамруулж эхэлж байна.
"Тавантолгой түлш" компани 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөрмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа бөгөөд цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалахад энэхүү ажил бодит үр дүнгээ өгнө хэмээн үзэж байна.