Төв аймгийн Баян сумын нутагт 660 МВт-ын ДЦС-ын төсөл хэрэгжиж байна. Уг төслийг Эрчим хүчний яам, “Касэн пауэр грийн энержи” компани хамтран хэрэгжүүлж буй бөгөөд станцын барилга угсралтын ажлыг 2025 онд эхэлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тус станц ашиглалтад орсноор жилдээ 3,7 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, нэмэлтээр 100 кГц дулаан үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нийслэлийн Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэнэ.