Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 1059.2 тэрбум төгрөгийн зээлийг 9,102 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 616.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,784 өрхөд, 443.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,318 өрхөд олгосон байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 151 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 301 хувь өссөн байна.
Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт 2 дахин нэмэгдсэн байна.