Нийслэлийн хэмжээнд нийт 114021 нэгж талбарыг цаашид өмчлүүлэх боломжтой байна
16 Цагийн өмнө
94
Нийслэлийн хэмжээнд нийт 114021 нэгж талбарыг цаашид өмчлүүлэх боломжтой байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны үйл ажиллагаа, газрын зөрчил, маргааны шийдвэрлэлт болон 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэв. Тухайлбал, 2020–2026 онд нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй гараашийг буулгаж, 19.7 га талбайг чөлөөлсөн бол 2021–2026 онд 109.5 км хашаа, хайсыг буулгасан байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.