Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 1-р блок ашиглалтад орох ойртож байна
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 1-р блок  ашиглалтад орох ойртож байна
“Бөөрөлжүүтийн цахилгаан станц” -ын нийт хүчин чадал 600 МВт ...
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэх “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Цахилгаан станцын барилга угсралтын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн.
 
Энэхүү цахилгаан станцын 1-р блок 2024 оны 10-дугаар сард 150МВт-ын хүчин чадлаар ашиглалтад орсноор Монгол Улсын Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. 
 
Цахилгаан станцын төслийг "Бодь Групп" хэрэгжүүлж буй.
 
Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэхээр байгаа юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.