"Энержи Ресурс" ХХК-ийн "Цалинтай оюутан" хөтөлбөрт 35 оюутан хамрагджээ
"Энержи Ресурс" компанийн энэ жилийн "Цалинтай оюутан" хөтөлбөрт нийт 35 оюутан хамрагдаж, зуны амралтаа Ухаа худаг уурхайд үр дүнтэй өнгөрүүлж, ажил мэргэжлийн дадлага, туршлага хуримтлуулсан байна. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлээд “Цалинтай хөтөлбөр”, “Амралтаараа ажиллая” хөтөлбөрүүдийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж, нийт 120 гаруй оюутнуудыг хамруулсан байна.
2024 оны хувьд Цогтцэций сумын харъяалалтай оюутнуудыг хамруулахаас гадна ШУТИС болон Монгол Германы ашигт малтмал технологийн их сургууль (GMIT)-тай хамтран “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” болон “Механик инженер” мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг 2 сарын хугацаанд Баяжуулах үйлдвэрт цалинтай дадлагад хамруулан, оюутнуудад суралцаж буй мэргэжлийн дагуу ажлын байрны ойлголтыг өгч, мэргэжлийн чиг баримжааг олгожээ.