УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох шийдвэр МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ
2024.07.02
317
УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох шийдвэр МАН-ын Удирдах зөвлөл гаргажээ

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд өнөөдөр 08.00 цагт хуралдаж, дараах томилгоог хэлэлцсэн байна. Тодруулбал, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг сонгох улс төрийн шийдвэр гаргажээ. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож байгаа тул түүний оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг сонгох шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.