КОП17 хурлын үеэр зохион байгуулагдсан "Усны өдөр" байгалийн нөөц ашигласны төлбөрийн асуудал хөндөгдсөн юм. Үүний нэг нь усны төлбөр байв. Усны төлбөрийн 90 орчим хувийг уул уурхайн салбар дангаар, үлдэх 10 хувийг бусад салбараас бүрдүүлж байна.
Хөдөө аж ахуй болон бусад салбар усны нөөцийн томоохон хэрэглэгч боловч төсөвт төвлөрүүлэх усны төлбөрийн орлого бага байна.
Уул уурхайн үйлдвэрлэл, ялангуяа зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтөөс үүдэн усны төлбөрийн орлого ойрын жилүүдэд огцом өссөн. Усны төлбөрийн орлого нь төсөвт харьцангуй бага хувь нэмэр оруулдаг, тэнцвэржүүлсэн орлогын ердөө 0.3%-ийг бүрдүүлсэн байна.
Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг усны нөөцөөр хангадаг Булган, Өмнөговь аймгууд нийт усны төлбөрийн орлогын 70%-дээш хэсгийг бүрдүүлж байна. Булган аймгийн нийт орлогын 40%-иас дээш хэсгийг усны төлбөрийн орлого бүрдүүлдэг тул тус аймгийн төсөв энэ орлогоос ихээхэн хамаарч байгааг дурдсан юм.
Цаашид усны төлбөрийн орлогыг оновчтой төсөөлөх нь усны нөөцийн хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх эхүүсвэрийг бий болгоно гэж үзэж байна. Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн усны төлбөрийг ногдуулдаг. Одоогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2011 онд баталсан бөгөөд түүнээс хойш инфляц болон усны нөөцийн хүртээмж зэрэг гол хүчин зүйлсийн өөрчлөлтийг тусган шинэчлээгүй байна.
Усны төлбөрийг голчлон олборлох салбар төлж байгаа тул одоо мөрдөгдөж буй хөнгөлөлтүүдийг эргэн харах шаардлага бий болж байгааг "Усны өдөр"-өөр хэлэлцсэн юм.