“Оюу толгой” компани 2026 оны II улиралд 519 нь дотоодын ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ
18 Цагийн өмнө
89
“Оюу толгой” компани 2026 оны II улиралд 519 нь дотоодын ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ

"Оюу толгой" компани 2026 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани 2026 оны хоёрдугаар улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 2.2 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 24.4 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.  

Тус улиралд нийт 696 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 519 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.