Б.Найдалаа: Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийж байна
11 Цагийн өмнө
88
Б.Найдалаа: Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, салбар хариуцсан сайд нар мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Саяхан 5 байршилд сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукционыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 МВт-ын хүчин чадалтай нарны станц, батерей хураагуур барихаар ААН-үүд долдугаар сарын 01-нээс ажилдаа орлоо. Энэхүү сайн туршлагад үндэслэн дараагийн шатны аукцион зарлах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тухайлбал, баруун аймгийн 3 байршил буюу Баян-Өлгий, Увс, Баянхонгор, зүүн аймагт Сүхбаатар, Дорнод, говийн бүсэд Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд аукцион зарлана. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станцын аукционыг мөн зохион байгуулна. Монгол Улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдалтай. Эдгээр сумдаас хамгийн эхэнд чанартай эрчим хүчтэй болох ёстой 22 суманд багцлан нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Байршлыг оновчтой тодорхойлох ажил эхэллээ. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийж байна. Энэ оны сүүлээр дүнг гаргана" гэлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.