Дотоод нислэгт Улаанбаатар-Оюу толгой чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 84.2 хувийг эзэлж байна
2026 оны эхний улиралд агаарын тээврээр 532 884 зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 53.5 мянга буюу 11.2 хувиар өсжээ.
Зорчсон чиглэлээр нь харвал, олон улсын нислэгт Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 29.3 хувь, харин дотоод нислэгт Улаанбаатар-Оюу толгой чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 84.2 хувийг эзэлж байна.