“Оюу Толгой” ХХК 2013 оноос хойш 1.7 тэрбум ам.долларын эрчим хүч Өвөр Монголоос авч хэрэглэжээ
7 Цагийн өмнө
106
“Оюу Толгой” ХХК 2013 оноос хойш 1.7 тэрбум ам.долларын эрчим хүч Өвөр Монголоос авч хэрэглэжээ

"Оюу Толгой" компани гүний уурхайн бүтээн байгуулалтаас тогтвортой үйлдвэрлэлд шилжиж, үйл ажиллагааны цар хүрээ нь тэлж, эрчим хүчний хэрэглээ нь улам өсөн нэмэгдэх хүлээлттэй байна. Тус компани 2012 онд Өвөр Монголын Эрчим хүчний групптэй гэрээ байгуулж, шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ урд хөршөөс авч хэрэглэж эхэлсэн. Улмаар 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 1.7 тэрбум ам.долларыг эрчим хүчний төлбөрт төлөөд байна. Тухайлбал, 2025 онд тус компани 142 сая ам.долларыг эрчим хүчний төлбөрт төлжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.