Ашигт малтмал, газрын тосны газар нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбоо холбоо (World Liquid Gas Association ”WLGA”)-нд Ажиглагч (Observer) гишүүнээр албан ёсоор элсэв.
WLGA нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1989 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс “Тусгай зөвлөх статус” авсан, шингэрүүлсэн хийн салбарын олон улсын байгууллага юм. Тус холбоо нь дэлхийн 125 орны 300 гаруй төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн компани, мэргэжлийн холбоодыг нэгтгэн, хийн салбарын аюулгүй ажиллагаа, стандартчилал, зах зээлийн хөгжил, тогтвортой эрчим хүчний бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн оны 8 дугаар сард Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Гүйцэтгэх захирал Жеймс Роукал Монгол Улсад айлчилж, Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон.
Ажиглагч гишүүнээр элссэнээр Монгол Улсын хийн салбарын бодлого, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Тухайлбал:
Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын шингэрүүлсэн хийн салбарын хөгжлийг дэмжих, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар