Монгол инженерүүдийн бүтээсэн Ухаа худаг цахилгаан станцыг онцолж байна. 2011 оны 9-дүгээр сард "Энержи Ресурс" ХХК ашиглалтад оруулсан уг бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1,500 гаруй хүн гар бие оролцож байжээ. Ухаа Худагийн Цахилгаан станц нь усны тэг хэрэглээтэй, хуурай хөргөлтийн системтэй, говь нутгийн онцлогт тохирсон шинэлэг технологитай гэдгээрээ давуу талтай.
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:27 минутад Ухаа худаг цахилгаан станц НЭГ ЗУУН САЯ (100,000,000.00) кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа.
Гол онцлогууд нь гэвэл:
-Дан Монгол инженерүүд байгуулсан анхны цахилгаан станц,
-Монголын бусад цахилгаан станцууд усны хөргөлттэй байдаг бол Ухаа худагийн станц говийн нөхцөлд тохируулсан хуурай хөргөлтийн системтэй учир усны хэрэглээ тэг байдаг,
-Төвөөс алслагдсан Өмнөговийн Цогтцэций сумыг 15 дахь жилдээ 24 цагийн эрчим хүчээр тасралтгүй хангаж байна.