Азидаа манлайлал, тогтвортой байдлын чиглэлээр өндөр хувь нэмэр оруулж буй удирдагч, компаниудыг шалгаруулдаг “Asia Corporate Excellence & Sustainability Awards” (ACES)-аас Монцемент билдинг материалс компани “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртлээ.
Тодруулбал, ACES Awards-ын шагнал гардуулах үйл ажиллагаа 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд Индонези улсын Бали аралд зохион байгуулагдаж, бүс нутгийн 800 гаруй удирдагч, компаниуд өрсөлдсөнөөс шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй, өрсөлдөөн ихтэй арга хэмжээнээс Монгол Улсаас Монцемент билдинг материалс ХХК “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртсэн байна. Монцемент билдинг материалс компанийн толгой компани болох Монполимет групп 33 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахдаа олон сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан ч тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудаа биелүүлсээр ирсэн нь энэхүү шагналыг авахад томоохон нөлөө үзүүлснийг зохион байгуулагчид онцолжээ.
Ингээд Монполимет групп болон Монцемент билдинг материалс ХХК-ийн онцлох амжилтын түүхтэй танилцъя.
Монгол Улсын аж үйлдвэржилтийн шинэ үеийн манлайлагч
Байгаль орчин, хариуцлагатай нөхөн сэргээгч болох Монполимет Группийн харъяа Монцемент Билдинг Материалс ХХК нь дотооддоо, дэлхийн жишиг технологиор үйлдвэрлэсэн цементээр барилгын салбарын чанар, стандартын түвшинг шинэчлэн тодорхойлж байна.
2015 онд Дорноговь аймгийн Өргөн суманд ашиглалтанд орсон хуурай аргын цементийн үйлдвэр нь жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өндөр бүтээмжтэй, байгальд ээлтэй шийдлээрээ Монгол Улсын дэд бүтцийн салбарт бодит хувь нэмрээ оруулсаар иржээ.
Инноваци – тогтвортой үйлдвэрлэлийн гол хүч
Монцементийн өсөлт, хөгжлийн амин сүнс нь шинэлэг технологи, ногоон үйлдвэрлэл юм. Тус компани Монголд анх удаа цементийн үйлдвэрийн хаягдал дулааныг дахин ашиглан 5МВт цахилгаан үйлдвэрлэдэг Waste Heat Recovery (WHR) системийг нэвтрүүлсэн. Энэ технологи нь жил бүр 80-100 мянган тонн хүлэмжийн хий ялгаруулахгүй байх боломжийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь дөрвөн сая мод тарихтай дүйцэхүйц ба уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй энэ цаг үед маш ач холбогдолтой аж.
Монцемент эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, ухаалаг хяналтын систем, үйлдвэрлэлийн усны 90 хувийг дахин ашигладаг усны менежмент зэрэг олон улсын орчин үеийн технологийн шийдлийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Бүрэн автомат удирдлагын систем, дижитал борлуулалтын аппликэйшн нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, найдвартай хүргэлт, Real-time GPS мэдээлэл авах боломжийг олгож байна.
Мөн ISO 9001:2015, ISO 45001 стандартуудыг бүрэн ханган ажиллаж буй нь Монцементийн үйл ажиллагааг Монголын үйлдвэрлэлийн салбарт жишиг тогтоосоор иржээ.
Орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулж, нийгэмд оруулж буй бодит хувь нэмэр
Монцемент нь зөвхөн үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй, орон нутгийн хөгжил, хүн төвтэй бодлогоороо онцлог. UNICEF байгууллагатай хамтран боловсролын хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, дижитал анги танхим, багшийн сургалт, хүүхдийн боловсролын тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулсаар байна.
Мөн Өргөн сумын олон жилийн турш шийдэгдээгүй байсан ахуйн хэрэглээний усны хангамжийн асуудлыг өөрсдийн нөөц бололцоогоороо 11.2 км урт бүхий шугам хоолой барьж байгуулан бүрэн шийдэж хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна ажилчдын 160 айлын орон сууц, гэр бүлийг дэмжих бодлого, эрүүл мэндийн хөтөлбөр зэрэг нь Монцементийг Монголын хамгийн гэр бүлд ээлтэй ажлын байруудын нэг болгож байна.
Хариуцлага ба урт хугацааны зорилт дээр босох ирээдүй
Монцемент нь цаашлаад Монголын барилга бүтээн байгуулалтын салбарыг илүү ногоон, тогтвортой чиглэлд шилжүүлэхийг манлайлах зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь хүлэмжийн хийг тэг хүртэлхи хэмжээнд бууруулах технологи, тойрог эдийн засгийн шийдлүүд, ил тод байдал болон тогтвортой байдлыг сайжруулах дижитал шилжилтэд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Мөн дотоодын болон олон улсын байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагаанууд нь мэдлэг солилцох чухал платформуудыг бий болгох зорилгоор Монголд анхны Cement Expo арга хэмжээг санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй нь салбарын урт хугацааны хөгжлийн суурийг тавьж буй юм.
Инновацид түшиглэсэн, нийгэмдээ хариуцлагатай, тогтвортой хөгжлийг тэргүүлэгч Монцемент нь зөвхөн цемент үйлдвэрлэдэг компани бус, Монгол Улсын бат бэх, тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэсний манлайлагч юм.
Дашрамд дурдахад, ACES Awards-ыг 2014 оноос Ази тивийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг MORS групп зохион байгуулж байгаа бөгөөд маш өндөр шалгуураар ялагчдаа тодруулдаг тул жилээс жилд шагналын нэр хүнд өссөөр байгаа билээ.