 
						Олон улсын “TIER 2” стандартын Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, ухаалаг систем бүхий "ДАТА ТӨВ-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгадад бүтээн байгуулж, өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо. Телекамерын дэд төв, яаралтай тусламжийн дуудлага мэдээллийн нэгдсэн 112 тусгай дугаарын үйлчилгээ бүхий "Шуурхай удирдлагын төв" гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах аж. 
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан цаашид “Говийн бүсийн дижитал дэд бүтцийн төв” болгон өргөжүүлэх, Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны чиглэлийн дагуу GPU-д суурилсан их өгөгдөл, хиймэл оюун ухаанд тулгуурласан “УУЛ УУРХАЙН ДАТА ТӨВ” болох зорилт тавин ажиллаж байна.