Ерөнхий сайдыг огцруулах саналыг даваа гарагт хэлэлцэнэ
2 Өдрийн өмнө
103
Ерөнхий сайдыг огцруулах саналыг даваа гарагт хэлэлцэнэ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы ирэх 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал /2025.10.13-17/

Даваа гараг /2025.10.13/

Төрийн байгуулалтын байнгын хороо, Жанжин Д.Сүхбаатар танхим,

  • Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал /үргэлжилнэ/

Мягмар гараг /2025.10.14/

Эдийн засгийн байнгын хороо, Үндсэн хууль танхим,

  • Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан

Төсвийн байнгын хороо, Жанжин Д.Сүхбаатар танхим, 

Эдийн засгийн байнгын хороо, Их Эзэн Чингис хаан танхим,

Лхагва гараг /2025.10.15/

Эдийн засгийн байнгын  хороо, Үндсэн хууль танхим, 

  • Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан

Хянан шалгах түр хороо, Их Эзэн Чингис хаан танхим_ 

  • “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

Пүрэв гараг, /2025.10.16/

Чуулганы нэгдсэн хуралдаан, Их хуралдай танхим,

Баасан гараг, /2025.10.17/

Чуулганы нэгдсэн хуралдаан, Их Хуралдай танхим, 

  •  Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.