MCS-чүүд: Бид улс олныхоо сайн сайхны төлөө үнэнч шударгаар завгүй ажиллаж байна, битгий саад болооч...
4 Өдрийн өмнө
241
MCS-чүүд: Бид улс олныхоо сайн сайхны төлөө үнэнч шударгаар завгүй ажиллаж байна, битгий саад болооч...
М-Си-Эс группийн нийт ажилчид төр засгийн удирдлагуудад хандан шаардлага гаргалаа. Тэд өнөөгийн бохир улс төрдөө компанийн нэр хүнд, нийт ажилчдын хийж бүтээсэн үнэт зүйлсийг харлуулж, гүжирдэхээ нэн даруй зогсоохыг шаарджээ.
 
Шаардлага: 
Нэг өдөрт 4 тэрбум, өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн татвар төлж, эдийн засагтаа жинтэй хувь нэмэр оруулагч М-Си-Эс Группийн ажилтнуудын хийж, бүтээж буй ажил үйлсийг улс төрийн бохир хэрүүл, зөрчилдөө хавчуулан харлуулж, гүтгэн гүжирдэхээ таслан зогсоохыг шаардаж байна.
Улс төрийн хэрүүл сонирхдоггүй, завгүй ажиллаж, бүтээдэг инженер, геологич, эдийн засагч, уурхайчин, жолооч, үйлчлэгч зэрэг олон арван мэргэжлийн 14 мянган монгол хүн, тэдний ам бүл, бидэнтэй хамтрагч 8619 монгол бизнес эрхлэгч, 70 гаруй мянган иргэнийхээ ажил, амьдралд садаа болохгүй байхыг уриалж байна.
Бид 14 мянгуулаа зөвхөн 2024 онд 320 хүүхдийн 209 шинэ сургууль, 150 ортой 409 шинэ цэцэрлэг барих хэмжээний хөлс хөдөлмөр шингэсэн 1.3 их наядын татвар, хураамж төлснөөрөө бахархдаг.
Бүтээснээ буруутгаж, нурааснаа зөвтгөсөөр байвал улс орны хөгжлийг хорлон сүйтгэсээр байх болно.
Татвар төлөгчдөө буруутгахын оронд зүй бус зарцуулалтыг зөв эрүүл болгож, улс орныхоо хөгжлийг хамтдаа бүтээцгээе!
М-Си-Эс Группийн
14 мянган ажилтан, ажиллагсад
mcs_251009 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.