Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Хэнтий аймагт болж байна
4 Өдрийн өмнө
134
Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Хэнтий аймагт болж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулж байна.
 
Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус чуулганд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ, төрийн захиргаа, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд болон тус бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага тэргүүтэй 200 гаруй төлөөлөл оролцож байна.
 
Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалт өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.