“Цэций” салхин станц ашиглалтад орсны 8 жилийн ой тохиож байна. Тус станц нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь томоохон бүтээн байгуулалт бөгөөд их говийн шавхагдашгүй салхийг эрчим хүч болгон хувиргасан түүхэн төсөл билээ. Ньюком группийн бүтээн байгуулалтын нэг, Монголын хоёр дахь салхин цахилгаан станц Цэций станц нь 2017 оноос хойш тогтвортой ажиллаж, жилд дунджаар 170 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, 200,000 гаруй өрхийн хэрэглээг хангаж байна.
Тус станц нь тухайн үедээ дэлхийн хамгийн хурдан баригдсан салхин станцын нэгээр нэрлэгдэж, шинэ рекорд тогтоож байв. Тухайлбал, олон улсын жишгээр нэг турбиныг 3–7 хоногийн дотор угсардаг бол монгол инженерүүд, ажилчид ердөө 3 хоногт хоёр турбин угсарч, богино хугацаанд өндөр бүтээмж гаргасан нь өнөө түүх болон үлджээ.