МАК компани БНХАУ-ын "Harbin Electric International" компанитай цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээ байгууллаа
МАК компани БНХАУ-ын "Harbin Electric International" компанитай цахилгаан станцын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээ байгууллаа.
Тодруулбал, Хөөт болон Адуунчулууны уурхайд 2х300 МВт буюу нийт 600 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү төслүүд нь зөвхөн МАК-ийн үйлдвэр, уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй, тухайн бүс нутгийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.