“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөлийн аянд нэгдээрэй
“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөлийн аянд нэгдээрэй
“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аяны хүрээнд хэмнэлт хийх, технологийн шийдэл, эрчим хүч хэмнэх энгийн арга, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэдлэг ойлголтыг тогтмол түгээнэ. Иргэн бүр мэдлэг, ойлголттой болсноор эрчим хүчний нийт хэрэглэгчид хэмнэлттэй, ухаалаг хэрэглээний зөв дадалтай болох ач холбогдолтой юм.

Олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүллээ. “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт эрчим хүч хэмнэх арга, зөв дадал, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх замаар эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг бууруулах зорилготой юм.

Өвлийн улиралд манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 17-22 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийх болзошгүй эрсдэлтэй. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуй нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр ТОГ-оо тохируулж, хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй.

“Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аяны хүрээнд хэмнэлт хийх, технологийн шийдэл, эрчим хүч хэмнэх энгийн арга, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэдлэг ойлголтыг тогтмол түгээнэ. Иргэн бүр мэдлэг, ойлголттой болсноор эрчим хүчний нийт хэрэглэгчид хэмнэлттэй, ухаалаг хэрэглээний зөв дадалтай болох ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.