Бөөрөлжүүт ЦС-ын 2-р блок 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
3 Өдрийн өмнө
82
Бөөрөлжүүт ЦС-ын 2-р блок 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Бөөрөлжүүт цахилгаан станцын хоёрдугаар блокын (150 МВт) барилгын ажил нийт гүйцэтгэлийн 60 хувьд хүрээд байна. Зуухны угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бол тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бүрэн дуусаж, 100 хувьтай байна.
Төслийн хүрээнд туршилт, тохируулгын ажлыг 2025 оны 4-р сараас эхлүүлсэн бөгөөд 2025 оны 12-р сарын 5-нд 72 цагийн туршилтыг эхлүүлж, улмаар бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.
Хоёрдугаар блок ашиглалтад орсноор Бөөрөлжүүт цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 300 МВт-д хүрч, Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.