"Оюу толгой" компани нэгдүгээр улирлын тойм мэдээллээ эдийн засгийн сэтгүүлчдэд танилцууллаа. Тус компанийн нийт ажилтны 97.5 хувь нь монголчууд бөгөөд 23.2 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж байна. Дэлхийн уул уурхайн компаниудад дээрх үзүүлэлт 15 хувьд байдаг. "Оюу толгой" компанийн хувьд цаашид эмэгтэй ажилтны тоог 50 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.