"Оюу толгой" болон "Рио Тинто" компаниуд 180МВт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ төсөл нь Oюу толгойн урт хугацааны эрчим хүчний хэрэглээний 30 хувь буюу 600 мянган МВт.ц-ийг хангах аж. Урт хугацаандаа үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү нэвтрүүлж, нийт эрчим хүчний 70%-ийг хангах зорилго тавьжээ. Зэс, алтны Оюу толгой ордын гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр танилцаж, уурхайчдад амжилт хүссэн юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд "Оюу толгой" компанийн зэс олборлолт жилд дунджаар 500 мянган тоннд хүрэхэд ойрхон ирээд байна.