China Mining арга хэмжээний үеэр Mining in Mongolia салбар хуралдаан зохион байгуулагдана
БНХАУ-ын Тяньжинь хотноо 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах "China Mining Conference and Exhibition 2024" арга хэмжээний эхний өдөр "Mining in Mongolia" салбар хуралдаан зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын хөрөнгийн бирж, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулах юм.
26 дахь удаагийн "China Mining Conference and Exhibition 2024" арга хэмжээ нь Тяньжин хотын Тяньжин Мэйжиан үзэсгэлэнгийн төвд 4 өдрийн турш үргэлжлэх юм.