Та бүхнийг IMARC 2024 үзэсгэлэнгийн үеэрх Mongolia Day өдөрлөгт урьж байна
Энэхүү арга хэмжээнд Монгол Улс "Government Partner" статусаар оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбайд хамтран ажиллах, "Mongolia Day" өдөрлөгт илтгэл тавих сонирхолтой компани, байгууллагуудыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь ивээн тэтгэгчийн багцтай танилцахыг урилаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран Австралийн Сидней хотод 2024 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах IMARC арга хэмжээний эхний өдөр "Mongolia Day" өдөрлөгийг зохион байгуулахад бэлэн болоод байна. Энэ өдөрлөгийн үеэр та Монгол Улсын шинэ Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлого, чиглэлтэй танилцаж, "Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин" сэдвийн хүрээнд салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй санал солилцох боломжтой. Энэхүү арга хэмжээ нь Монголын уул уурхайн салбарыг илүү сайн ойлгож, үнэ цэнтэй түншлэлийг үүсгэх ховор боломжийг олгох юм.
Түүнчлэн, энэхүү арга хэмжээнд Монгол Улс "Government Partner" статусаар оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбайд хамтран ажиллах, "Mongolia Day" өдөрлөгт илтгэл тавих сонирхолтой компани, байгууллагуудыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь ивээн тэтгэгчийн багцтай танилцахыг урилаа.