"Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" үндэсний чуулганыг ОНЦЛОХ НЬ...
"Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" үндэсний чуулганыг ОНЦЛОХ НЬ...
Энэ удаагийн чуулган “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уриан дор геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолой, уурхайчдын гэр бүлийг сонсох юм.

Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 04 дүгээр сарын 28-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.

Энэ удаагийн чуулган “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уриан дор геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолой, уурхайчдын гэр бүлийг сонсох юм.

Чуулга уулзалтыг санаачлагч, зохион байгуулагчаар "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ ажиллаж байна.

Бодлогын түвшинд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дэмжин, хамтран зохион байгуулах юм. Мөн салбарын төрийн бус байгууллага, холбоод тус арга хэмжээнд нэгдсээр байна. 

Эрдэс баялгийн салбарт 2020 оны байдлаар нийт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагаас үүний 15 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

УУХҮЯ-ны зүгээс холбогдох мэдээллийг салбарын аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн бөгөөд чуулга уулзалтын зохион байгуулалтад бүхий л төрлийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа тул салбарын хамт олныг хамтран ажиллахыг уриалж байна. 

Эргэн сануулахад:

"Эрдэс баялаг-эмэгтэйчүүд" үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 оны тавдугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд "ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ" уриан дор зохион байгуулагдаж байв.

Харин 2021 оны гуравдугаар сарын 16-нд "ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ" сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг загвар тогтоод байна.

Энэ удаагийн чуулганыг эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангах зорилгоор "ХҮРТЭЭМЖТЭЙ УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" уриан дор зохион байгуулагдах юм. 

woman_ett

woman_ot  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.