Аймгийн Засаг даргаас УИХ-д сонгогдсон Т.Энхтүвшин гэж хэн бэ...
2024.05.10
805
Аймгийн Засаг даргаас УИХ-д сонгогдсон Т.Энхтүвшин гэж хэн бэ...

Аймгуудын Засаг дарга нар УИХ-д гишүүн болох нь олонтаа. Тухайлбал, Орхон аймгийн Засаг дарга Л.Батлут, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэн, Г.Ганболд тэргүүтэй хүмүүс орон нутгаасаа дэмжлэг авч, УИХ-д өнөө сонгогдон ажиллаж байгаа билээ. Тэдний нэг нь Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин юм. 

УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшин нь 2020 онд Дорноговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажиллаж, энэ хугацаанд Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа улсад эхний дөрөвт бичигдэж, богино хугацаанд есөн байр урагшилж, Монгол Улсын шилдэг аймгаар хоёр удаа тодорч байсан билээ. Т.Энхтүвшин нь Дорноговь аймагтаа төрийн албаны бүхий л шат дамжлагыг мерит зарчмаар дамжин ажилласан байдаг.

Хуучнаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд дараа нь  Эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газраас төрийн албаны түүхээ Т.Энхтүвшин эхлүүлсэн бөгөөд аймгийн Тамгын газрын дарга, Засаг дарга болтлоо дэвшин ажиллаж, дараа нь УИХ-ын гишүүн болжээ.

Аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болсон цөөн гишүүдийн нэг бөгөөд УИХ-ын байнгын хороог даргалж байсан. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог 2022-2024 онд тэргүүлж, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны ирц хамгийн өндөр, хурлаа тасалдаггүй, хоцордоггүй гишүүдийн нэгээр тэрээр нэрлэгдээд байгаа. Түүний ажил, амьдралын намтартай танилцъя.

mie_gobi_tuvshin  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.